Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 2249.42-2257.30 төгрөгийн ханшаар 39.9 сая ам.доллар худалдан авах, 336.96-337.90 төгрөгийн ханшаар 77.0 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк 2256.30 төгрөгийн нэг ханшаар 8.0 сая ам.доллар, 337.71 төгрөгийн хаалтын ханштайгаар 12.0 сая юанийг тус тус нийлүүллээ.
Мөн Своп, форвард арилжаагаар банкууд 8.6 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 10.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100% биелүүлэв.
Сэтгэгдэл (3)