Монгол Улсын иргэдийн цахим картын мэдээллийг хууль бусаар олж авч, гадаадад гүйлгээ хийсэн тохиолдол бүртгэгдсэн тухай ЦЕГ-аас өнөөдөр мэдэгдлээ. Одоогоор энэ төрлийн гэмт хэргийн хохирогчоор Монгол Улсын 480 иргэн бүртгэгдээд байгаа аж. Дээрх иргэдэд учирсан 120 сая төгрөгийн хохиролтой хэргийн мөрөөр цагдаагийн байгууллага мөрдлөг явуулан хятад улсын хоёр иргэнийг сэжигтнээр татан шалгаж байгаа юм байна.