Загвар өмсөгч Энхболдыг уншигчид маань загварын хүн гэхээс илүүтэй сүүлийн үед яг түүн шиг шоуны оролцогч гэдгээр нь түлхүү мэддэг болсон. Олон ч брэндийн нүүр царай болсон залуу маань саяхан "Solid fashion model management agency", "Asian fashion model association”-аас зохион байгуулж буй “International Fashion Super Model” олон улсын тэмцээнд оролцож шилдгийн шилдэг буюу гранпри шагналын эзэн болжээ.
Тэрээр гранпри шагналын эзэн болоод зогсохгүй гурван номинацид шилдгээр шалгарсан байна. Ийнхүү тэрээр Монголын нэрийг дэлхийд гаргаад зогсохгүй Азид өөрийгөө таниулж чадлаа. Түүнийг одоо олон гайхалтай ажлын саналууд хүлээж буй гэдэгт эргэлзээгүй юм.
www.Urlag.mn
Сэтгэгдэл (4)