Бразилийн Рио Де Жанейро хотноо паралимпийн XV наадмын гурав дахь өдрөө үргэлжилж байна. Тус наадмын хөнгөн атлетикийн төрөлд Монголын Үндэсний шигшээ багийн паралимпийн хөнгөн атлетикийн тамирчин, спортын мастер Г.Цогтгэрэл оролцож байна.
Тэрбээр өчигдөр бөөрөнцөг түлхэлтийн эмэгтэйчүүдийн F57 буюу тэргэнцэртэй суугаа төрөлд тавдугаар байрт шалгарлаа. Г.Цогтгэрэл нийт 8 метр 59 см түлхэж, энэхүү амжилтыг үзүүлсэн байна. Тус төрөлд 12 тамирчин өрсөлдөв. Тэрбээр энэ сарын 15-нд зээрэнцэг шидэлтээр дахин өрсөлдөнө.
Тэрбээр бэлтгэлийнхээ талаар “Рио-2016” олимпоос эх орондоо медаль өвөртлөн ирэх зорилго тээсэн байгаа. “Чадна” гэж өөртөө маш их итгэж байна. Тиймдээ ч өдөр бүр 20 тоннын жинтэй зээрэнцэг, бөөрөнцгөөр жилийн дөрвөн улиралд бэлтгэл сургуулилтаа базааж байгаа. Дасгал хийхдээ 5-15 кг жинтэй туухайг хойш, урагш хол зайд шидэх байдлаар бэлддэг. Эдгээр жин нь нэмсээр байгаад давтамжаараа 20 тоннын хүчний дасгал болдог юм” хэмээж байсан.
Сэтгэгдэл (1)