Бразилийн Рио Де Жанейро хотноо паралимпийн XV наадам гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Тэгвэл манай улсын тамирчин Б.Ууганхүү өнгөрсөн пүрэв гарагт жүдо бөхийн төрөлд барилдаж, хүрэл медаль хүртсэн. Тэрбээр Рио Де Жанейро хотноо байрлан ажиллаж буй манай улсын сэтгүүлчид сэтгэгдлээ хуваалцжээ.
Б.Ууганхүү “Ард түмэндээ, ижийдээ, эмээдээ, хайрт гэр бүлийнхэн, багш дасгалжуулагч нартаа баярлалаа. Та бүхэнтэйгээ энэ баярыг хуваалцаж байгаадаа баяртай байна. Хүрэл медалийн төлөөх барилдаанд учраас таарсан бид хоёр 2014 оны дэлхийн аваргад группын аваргын төлөө таарч би түүнийг ялж байсан учраас ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Тийм учраас дөрвөн секундын доторо ялсандаа туйлын их баяртай байгаа. Японы бөх бид хоёрын барилдаан эхэндээ жаахан таарахгүй байсан боловч барилдааны дунд хэсэгт үнэлгээ миний талд илүү явж байсан боловч тактикийн алдаа гаргаснаас болж хүрэл медаль хүртлээ дээ. Би алтан медаль авахыг хүсэж байлаа. Надад алтан медаль авах боломж байсан боловч туршлага дутаж хүрэл медаль хүртлээ. Гэхдээ цааш цаашдаа алдаандаа дүгнэлт хийж, улам илүү амжилт гаргахыг хичээнэ” хэмээсэн байна.
Сэтгэгдэл (4)