АНУ-ын Орландо хот дахь “Уолт дисней уорлд” парк тасалбарын луйвартай тэмцэхийн тулд бага насны хүүхдийн хурууны хээг шалгадаг болох гэнэ. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд тус паркад есөөс дээш насныхныг хурууны хээгээр нэвтрүүлдэг байсан бол удахгүй 3-9 насныхны хурууны хээг уншдаг болох ажээ. Эндхийн нэг өдрийн тасалбар 124 орчим долларын үнэтэй байдаг аж.