Нэг порцын орц:
-Дунд хэмжээний 1 киви жимс
-2 зүсэм нимбэг (хальстай хамт)
- Яншуй 1 багц эсвэл 7-10 мөчирхөн (сүүлийг тайрна)
- Гааны ургамал (мята, батраш) 6-8 мөчирхөн
- 100 мл цэвэр, хийжүүлээгүй ус
- 1-2 цайны халбага зөгийн бал (саахар огт болохгүй)
Бэлдэх:
1. Киви жимсийг 4-5 хэсэг хувааж, блендерт хийнэ. Уг нь блендерт биш ууранд хийж нухаж нүдвэл маш сайн, витамин илүү хадгалагддаг.
2. Одоо киви жимсэн дээрээ нимбэг, яншуйгаа нэмнэ.
3. Ингээд гааны навчийг нэмж хийн, хүсвэл зөгийн бал хийгээрэй.
4. Ус нэмээд бүхнийг маш сайн нунтаглаж, холино.
5. Шилэн аяганд хийж, гоёж чимээд шууд ууна.