Монгол Улсад Барилгын салбар үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ойд зориулсан уг барилдаан өнөөдөр боллоо. Уг барилдаанд улс, аймгийн алдар цолтой 128 бөх зодоглсон юм.
Тус барилдааныг Улсын арслан Н.Басуурь, Улсын заан Н.Батмөнх, Улсын харцага Ш.Уламбаяр нарын бөхчүүд манлайлав.
Үүнээс Увс аймгийн Ховд сумын харьяат Увснуур дэвжээний бөх улсын арслан Н.Бастуурь долоон даван түрүүллээ. Үзүүрт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат улсын начин Чотонгийн Баянмөнх, их шөвөгт Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын начин Б.Ганхуяг, цэргийн начин Б.Зоригтбаатар нар тунав.