Бразилын Рио-Де-Жанейро хотноо паралимпийн XV наадам өнөөдөр эхэлнэ. Энэхүү наадамд дэлхийн 173 орны баг тамирчин спортын 23 төрлөөр 528 медалийн төлөө өрсөлдөх юм.
Манай улсаас тус наадамд байт харваа, жүдо, буудлага, хөнгөн атлетик, пауэрлифтинг гэсэн төрлөөр найман тамирчин өрсөлдөнө
.
Тамирчдын тэмцээний хуваарийг танилцуулж байна.
Есдүгээр сарын 10-нд:
Байт харваа - Д.Баатаржав, Б.Оюун-Эрдэнэ, А.Анхбаяр
Есдүгээр сарын 8-нд:
Хөнгөн атлетик – Г.Цогтгэрэл
Жүдо бөх - А.Мөнхбат, Б.Ууганхүү
Есдүгээр сарын 9-нд:
Буудлага – З.Ганбаатар
Есдүгээр сарын 13-нд:
Пауэрлифтинг – Э.Содномпилжээ