“Шангри-Ла” зочид буудалд “Монголд хөрөнгө оруулах нь” олон улсын хурал болж байна. Энэхүү хуралд оролцогчид Монгол улсын дэд бүтцийн хөгжил сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлнэ. Өнөөдрийн эхний хэлэлцүүлгийн сэдэв "Хурдацтай хөгжиж буй компаниуд, тэднийг хэрхэн санхүүжүүлэх вэ".
Тус хуралд оролцогчид Монгол Улсад дэд бүтэц хөгжүүлэхэд тулгамдаж буй сорилт болон боломжууд Улаанбаатар хотын цэвэрлэх байгууламж, төмөр замыг өргөжүүлэх зэрэг дэд бүтцийн төслүүд Эрчим хүчний шинэ эх үүсвэрүүд бий болгох нь БНХАУ-ын санаачилсан, “Нэг бүс, нэг зам” төсөлд Монгол Улс хэрхэн хувь нэмрээ оруулах боломжтой вэ? Япон улстай байгуулсан, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр, Хөшигийн нисэх онгоцны буудлын менежмент, Тавдугаар цахилгаан станц зэрэг төслүүд гэсэн дэд сэдвээр хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хурлын хүрээнд эдийн засгийн болон төсвийн нөхцөл байдал, Шинэ Засгийн газрын ирэх дөрвөн жилд баримтлах тэргүүлэх бодлогууд, 2017 онд төлөх их хэмжээний зээл, ОУВС-гийн "Стэнд бай" хөтөлбөрийн эерэг болон сөрөг талууд, Ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг хэрхэн санхүүжүүлэх вэ гэсэн сэдвүүдийг хөндсөн салбар хуралдаан болох юм байна. Салбар хуралдааныг “Moody's Investors Service” компанийн гүйцэтгэх захирал Грайм Нөүд хөтлөх ажээ.