Рио 2016 олимпийн наадамд Казахстан улсын нэрийн өмнөөс амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн ОУХМ Г.Отгонцэцэг дасгалжуулагч багш Д.Энхбаатарын хамт эх орондоо хүрэлцэн ирлээ.
Олимпийн наадмын эмэгтэйчүүдийн 48 кг-д хүч үзсэн Г.Отгонцэцэгийн хувьд эхний тойрогт Т.Лимаг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд дэлхийн аварга, Японы жүдоч А.Кондод ялагдсан. Улмаар дагах тойрогт Унгарын Ч.Эваг, хүрэл медалийн төлөөх барилдаанд Кубийн Д.Алваресыг ялж, олимпийн медальтан болсон билээ.
Манай бөхийн хувьд 2014 онд хоёр улсын жүдо бөхийн холбооны хооронд байгуулсан гэрээний дагуу гурван жилийн хугацаанд олон улсын тэмцээн уралдаанд Казахстан улсын төлөөлөн оролцохоор болсон билээ. Түүний гэрээ 2017 онд дуусгавар болно.
Сэтгэгдэл (10)