Залуу зохиолчдын нэгдэл, Монголын зохиолчдын эвлэл, "Хязгааргүй дуулал" ТББ-аас хамтран "100 яруу найрагч-100 эх орны шүлэг" утга зохиол, урлаг соёлын өдөрлөг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. "100 ЯРУУ НАЙРАГЧ - 100 ЭХ ОРНЫ ШҮЛЭГ" утга зохиол, урлаг соёлын өдөрлөгт монголын үе үеийн яруу найрагчид, уран уншигчид оролцсон юм.
Өдөрлөгийг Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн яруу найрагч Ш.Гүрбазар, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, "Болор Цом"-ын эзэн яруу найрагч Б.Ичинхорлоо, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт яруу найрагч Ө.Үлэмжтөгс нар хөтлөн явуулсан юм.
Тус яруу найргийн өдөрлөгт Увертюра хамтлаг, МУГЖ Ч.Баярмаа, МУГЖ Б.Дашдондог, МУСТА Т. Дэлгэрмөрөн (Номин талст), МУСТА С.Амармандах (Хар сарнай) МУСТА Б.Батболд, МУСТА Я.Гэрэлчулуун, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын найрал дуучид, БХИС, Цэргийн хөгжмийн сургууль үлээвэр найрал хөгжимчид оролцсон юм.