УИХ-ын гишүүн С.Жавхлан анхныхаа цалин болох 1,542,122 төгрөгөөрөө хүүхдүүдэд дээлний хэв загвар бүхий дүрэмт хувцас авч өгчээ. Тэрбээр Баянзүрх дүүргийн 85 дүгээр сургуулийн нэг ангийн сурагчдад дүрэмт хувцас-дээл бэлэглэсэн байна.
Үндэснийхээ өв соёлыг дээдлэн, хаа ч явсан Монгол дээлтэйгээ гэсэн уриаг өөрийнхөө гол "Өмч" болгосон С.Жавхлан УИХ-д ялалт байгуулчихаад "Монгол дээлтэйгээ очиж сонгуулиа өгсөн бүх хүмүүст баярлалаа. Жавхлан ялаагүй, Монгол яллаа. Миний ярьж явдаг Монгол ёс заншил, мартагдаж байгаа үүх түүх соёл минь яллаа. Энэ ялалтууд цаашид үргэлжилнэ" хэмээн дээлэндээ үнэнч гэдгээ хэлсэн юм. Тэр ч бүү хэл УИХ-ын бүх гишүүдийг дээл өмсгөж сургана. Хэрвээ Монголын төлөө ярьж хуралдаж байгаа бол монгол ёс заншлаараа байх ёстой. Өөрөө гадаадын хувцас өмсчихөөд гадаадаас орлого оруулж ирдэг хэрнээ Монголын эдийн засаг гэж ярихгүй ээ. Эд нарт би жинхэнэ ядаргаа болно. Тангараг өргөх ёслол дээр гадаад хувцас өмсөхгүй байхыг анхааруулж хэлмээр байна. Монгол хувцастайгаа ирэхгүй бол цаашлаад монгол дээлээ өмсөхгүй бол Жавхлан тэмцэнэ шүү гэж хэлье" хэмээж байсан юм.
Сэтгэгдэл (7)