УДЭТ-ын “Тэнгэрийн хүү” жүжгээр намар цагийн нээлтээ хийнэ. Тус жүжгийг ирэх сарын 5,6-нд толилуулах юм. Мөн ирэх сард У.Шекспирийн “Ромео Жульетта” сонгодог жүжгийг тоглох юм. Эл жүжгийг УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатар өнгөрсөн жил шинэчлэн найруулж, үзэгчдийн хүртээл болгосон билээ. Энэ жил есдүгээр сарын 23, 24, 25-нд тоглох ажээ.
Харин аравдугаар сард уламжлал ёсоороо түүхэн жүжгүүдээ тоглоно. УДЭТ-ын ес, арав, арваннэгдүгээр сард тоглох жүжгийн хуваарийг танилцуулж байна.