Монголбанк өнөөдөр валютын дуудлага худалдаанд оролцсонгүй.
Арилжааны банкуудаас өнөөдөр Монголбанканд 2230.00-2245.00 төгрөгийн ханшаар 1.1 сая ам.доллар худалдан авах, 2253.00-2254.00 төгрөгийн ханшаар 6 сая ам.доллар худалдах, 333.00-336.30 төгрөгийн ханшаар 10.5 сая юань худалдан авах, 338.75-338.85 төгрөгийн ханшаар 1.8 сая юань худалдах санал ирүүлсэн юм.
Мөн өдөр банкуудаас 54.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах санал ирүүлснийг Монголбанк 100 хувь биелүүллээ.