Бразилийн Рио-де-Жанейро хотноо болж буй Зуны Олимпийн XXXI наадмын сүүлийн өдөр эрэгтэйчүүдийн марафоны төрлийн тэмцээн боллоо. 42 км 195 метр зайг Кенийн тамирчин Элиуд Кипкоге 2 цаг 08 минут 44 секундын амжилтаар тэргүүлж, олимпийн аварга болсон бол Этиопын Лилеса Феиса /2:09:54/, АНУ-ын Рупп Гален /2:10:05/ нарын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртлээ.
Уг уралдаанд оролцсон манай тамирчин МУГТ Б.Сэр-Од 2 цаг 24 минут 26 секундын амжилтаар 92-р байрт орлоо. Анх удаа олимпийн наадамд өрсөлдсөн Д.Гантулга 107, Ц.Бямбажав 130-р байрт орлоо.
Сэтгэгдэл (3)