Валютын ханш өдрөөс өдөрт өссөөр 2265 төгрөгт хүрээд байна. Монгол банкны доллар зарласан ханшаар 2265 төгрөг 28 мөнгөтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2250 төгрөгөөр худалдан авч, 2260 төгрөгөөр зарж байгаа бол зарим арилжааны банкууд ам.долларыг 2255-2270 төгрөгөөр үнэлж байна.
Долларын ханш өссөн шалтгааныг валютын нөөц багассан болон улс төрчдийн хийсэн мэдэгдэлтэй холбон тайлбарлаж байгаа. Долларын ханшийг зохиомлоор өсгөж буйг эдийн засагчид онцолж буй. Тиймээс Төв бодлогын хүүгээ өсгөсөн. Харин эдийн засагчдын зүгээс уг шийдвэрийг буруутгаж байгаа ба үл хөлдөх хөрөнгийн салбар болон улсын нийт эдийн засагт сөрөг нөлөөтэй хэмээн мэдээллэж байна.
Сэтгэгдэл (2)