Ам.долларын ханш өсч 2237 төгрөгтэй тэнцэж байна. Валютын уг савалгаанаас болж арилжааны банк, валют арилжааны төвүүдэд тус валютыг худалдаж авах хүсэлт ихээр ирэх болжээ. Зарим арилжааны банк үүний эсрэг арга хэмжээ авч, ам.доллар болон төгрөгийн гүйлгээндээ хязгаар тогтоож эхэллээ. Тухайлбал, иргэд нэг өдөрт хадгаламжаасаа дээд тал нь 2.5 сая төгрөг гарган, ам.доллар худалдан авах боломжтой байгаа аж. Мөн бэлэн мөнгөөр валют худалдан авах хязгаар нь нэг сая төгрөг болжээ. Үүнээс болж ам.долларын зохиомол хомсдол үүсэх болсон байна.
Сэтгэгдэл (3)