Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд Монголын Моножүжгийн Төвөөс УДЭТ, Улсын хүүхэлдэйн Театр, СУИС-тай хамтран жил бүр зохион байгуулдаг "Ялагчдын цуваа-Улаанбаатар 2016" моно жүжгийн олон улсын фестиваль наймдугаар сарын 15-19-ний өдрүүдэд Улсын драмын эрдмийн театрт болно.
Өчигдөр эхэлсэн энэхүү фестивальд Польш, Армен, Орос, Англи, Монголын жүжигчид оролцож уран бүтээлээ толилуулж байгаа юм.
Тус наадамд УДЭТ-ын жүжигчин, СТА Ц.Баясгалан "Би Эдит Пиаф" жүжгээрээ өчигдөр оролцсон бол Польшийн жүжигчин Виолета Комар "Дива" /16-ны 19:00 цагт/ буюу өнөөдөр, Армяны жүжигчин Арам Ованнисян "Үзэсгэлэнт Ара" /17-ны 19:00 цагт/, Оросын жүжигчин Наталья Носова "Би нохой" /18-ны 19:00 цагт/, Английн жүжигчин Кэрил Свифт "Дэнгийн эрвээхэй" жүжгээ /19-ний 19:00 цагт/ толилуулах юм байна.
Т.Энхэлээ