"Барра да тижука" дахь олимпийн тосгон хөл хөдөлгөөн ихтэй байна. Монголын багийн штабт энэ өдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, багийн ахлагч Ж:Хатанбаатар нар баг тамирчидтай уулзаж, тамирчдын амжилт, дараагийн өдрүүдийн тэмцээний бэлтгэл, сургуулилт, төлөвлөгөөний талаар ярилцлаа.
Түүхэндээ байгаагүй өргөн буюу 43 тамирчдын бүрэлдэхүүнтэй Рио де Жанейрод ирсэн Монголын баг одоогоор 1 мөнгөн медальтай медалийн хүснэгтийн 44-р байранд эрэмбэлэгдэж байгаа юм. Жүдо бөхийн 57 кг-д зодоглосон Д.Сумьяа Монголын багийн медалийн салхийг тэмцээний 3 дахь өдөр хагалсан юм.
Мөн энэ өдөр МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн Олон улсын хүндийг өргөлтийн холбооны (ОУХӨХ) ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Тамас Аяантай уулзсан юм.
- МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн, ОУХӨХ-ны ерөнхийлөгч Тамас Аяаны хамт
Сэтгэгдэл (13)