Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаагаар банкууд 40.0 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснээс Монголбанк 2138.20 төгрөгийн нэг ханшаар 20 сая ам.доллар, 321.09 төгрөгийн хаалтын ханштайгаар 20.0 сая юанийг тус тус нийлүүлэв.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард арилжаанд банкууд 34.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 5.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк үүнээс төгрөгийн своп хэлцлийн саналыг 100 хувь биелүүлж 34.5 сая ам.долларыг валютын захад нийлүүллээ.