Бразилын Рио-де-Жанейро хотноо эхэлж буй Зуны олимпийн 31-р наадмын боксын 49 кг-д өрсөлдөх Монгол улсын тамирчин, ОУХМ Г.Ган-Эрдэнэ, 60 кг-д өрсөлдөх ОУХМ Д.Отгондалай нар эхний тойрогтоо хийлэн, шигшээ 16-д үлджээ.
Тодруулбал тэд чансаагаараа дэлхийд эхний наймд бичигдсэн тул эхний тойрогтоо хийлэн, шигшээ 16-д үлдэж, шигшээ 8-д үлдэх тулаанаа энэ сарын 8, 9-нд хийхээр боллоо.