Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -100 кг-ийн жинд хүч үзэх олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр А хэсэгт барилдахаар болжээ.
Тэрбээр эхний тойрогт ДАШТ-ий мөнгөн медальт Кубын Хосе Арментеростой учраа таарсан байна.
Тэд өмнө нь Узбекстаны нийслэл Ташкент хотноо болсон жүдо бөхийн ААШТ-нд оноолт таарч, барилдааны туршид Н.Түвшинбаяр аварга илт илүү байж, юүко үнэлгээгээр ялж байсан билээ. Н.Түвшинбаяр энэ сарын 11-нд эхний барилдаанаа хийх юм.
Сэтгэгдэл (1)