"Рио-2016" олимпийн наадам өнөөдөр эхэлж байгаа билээ. Тэгвэл жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан 06-нд эхэлнэ. 60 кг-ын жинд манай улсын тамирчин Ц.Цогтбаатар эхний тойрогт Гватемалагийн бөх Рамос Жосетэй учираа таарчээ.
Харин Монгол Улсын гавьяат тамирчин М.Уранцэцэг эхний тойрогтоо гоц мөргөж дараагийн тойрогт БНСУ-ын тамирчин Jeong Bokyeong-той хүч үзэхээр боллоо.
Сэтгэгдэл (1)