Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Б.Олзодын нэрэмжит боксын өсвөр үеийн Улсын аварга шалгаруулах тэмцээн Баянхонгор аймагт өнгөрсөн сарын 25-31-ний өдрүүдэд боллоо.
Улаанбаатар хот болон орон нутгийн 33 байгууллагын нийт 200 гаруй ширэн бээлийтнүүд хөвгүүдийн 10, охидын 6 жинд өрсөлдсөн байна. Тус тэмцээнд спортын мастер А.Бейбит дасгалжуулагчтай Баян-Өлгий аймгийн БТСГ-ын баг тамирчид нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн амжилтаар III байр эзэлжээ. Мөн 57 кг-ын жинд өрсөлдсөн А.Абдилмажид “ӨСӨХ ИРЭЭДҮЙТЭЙ БОКСЧИН”-ны цомоор шагнагдсан бол Баян-Өлгий аймгийн багийн ахлагч, БТСГ-ын дарга, спортын мастер Х.Хайнар тус тэмцээнд шүүгчээр ажиллажээ.