Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 2103.00 төгрөгийн нэг ханшаар 16.0 сая ам.доллар, 315.55-318.11 төгрөгийн ялгаатай ханшаар 62.7 сая юанийг тус, тус нийлүүлэв.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард арилжаанд банкууд 49.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн, 6.5 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал тус тус ирүүлсэн байна. Үүнээс Монголбанк төгрөгийн своп хэлцлээр 49.0 сая ам.долларыг валютын захад нийлүүлж, ам.долларын своп хэлцлээр 1.5 сая ам.долларыг худалдан авчээ.