Гольфийн улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр “Скай ресорт”-ын “MT Богд уул” гольфийн талбайд эхэллээ.
13 дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд 60 гаруй, эмэгтэйчүүдийн төрөлд найман тамирчин оролцож байгаа юм. Тэмцээн дөрвөн өдрийн турш үргэлжилж, энэ сарын 7-ны өдөр дүнгээ гарган, аваргуудаа тодруулна.
Энэ жилийн тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд гадаадын дөрвөн тамирчин оролцож байна. Тэмцээнд оролцох тамирчдын хувьд 23 болон түүнээс доош хандикаптай, Монголын гольфийн холбооны гишүүн байх гэсэн шаардлага тавьжээ. Тэмцээний үеэр маршал ажиллаж, дүрэмтэй холбоотой асуудал гарвал тэмдэглэл хийх юм байна.