“Рио-2016” олимпод оролцох чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид өнөөдөр Бразил улсыг зорилоо.
Манай улсаас эмэгтэйчүүдийн 53 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяа, 58 кг-д ОУХМ П.Орхон, 63 кг-д олимпийн хүрэл медальт, дэлхийн хошой аварга, гавьяат тамирчин С.Батцэцэг, 69 кг-д ДАШТ-ий гурван хүрэл медальт, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар Риогийн олимпод оролцох эрх авсан билээ.
Тэд эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч, МУГД Б.Батбаяр, дасгалжуулагч З.Дүвчин, Т.Сүхбаатар нарын хамт Бразил улсыг зорисон.