Дэлхийн нүүдэлчдийн их наадам ирэх есдүгээр сарын 3-8-нд Киргиз улсад болно.
Киргиз улсын Чолпан-Ата хотноо буюу алдарт Иссыккөл нуурын эрэгт болох дэлхийн нүүдэлчдийн их наадамд Монгол, Казахстан, Туркменистан, Узбекистан зэрэг 20 гаруй улс оролцох аж.
Нүүдэлчдийн наадамд оролцогчид:
• Алыш буюу бүсний барилдаан,
• Аламан байге хэмээх уралдаан,
• Жорго салыш буюу хурдан морины уралдаан,
• Казак курош буюу казах бөх
• Кок бору буюу тулам булаалдах,
• Кунон чабыш буюу шүдлэн морины уралдаан,
• Кыргыз курош буюу киргизийн үндэсний бөх,
• Тогуз коргоол буюу хөлөгт тоглоом,
• Эр эниш буюу морин дээрх барилдаан зэрэг 26 төрлөөр өрсөлдөх юм байна.