Олон улсын хөгжмийн уралдааны тэргүүн шагналт, Москвагийн филармонийн гоцлол хөгжимчин Павел Милюков Монголд ирэх гэж байна. Тэрбээр "Гранат мюзик" продакшны урилгаар ирж, ДБЭТ-т есдүгээр сарын 9-нд тоглох юм. Монгол болон Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жилийн ойд зориулсан эл тоглолтод Улсын филармонийн симфони найрал хөгжимчид оролцох гэнэ.