2014 оны “Дэлхийн мисс”-үүд Монголд хүрэлцэн ирж, Хөвсгөл далайн эрэг дээр “Кhuvsgul beach party”-д оролцох болсон. Хөвсгөл далайн эрэг дээр “Ancient ocean resort” жуулчны баазад 8 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 3-нд Монгол орны үзэсгэлэнт байгаль, өв соёл, ёс заншлыг дэлхий дахинд сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, жуулчдыг татах зорилготой нэгэн онцгой арга хэмжээ болж байна.
"Юнайтад Монголия", "Хаж гүрэм", "I Nomadic" компани хамтран зохион байгуулж байгаа уг шоунд “Дэлхийн мисс 2014”-ийн шилдэг 10-т багтсан Чили, Словени, Нидерланд, Лативын миссүүд хүрэлцэн ирж оролцож байгаа бөгөөд мөн таван өдөр 5 өөр өнгө аястай байх уг шоунд "Алтан ураг", "Нисванис", "Rattabuzz", "Баярцэнгэл", "Lemons", "Colors", "Монголын жазз оркестр", Циркийн үзүүлбэр, халуун галаар наадах үзүүлбэр, шилдэг DJ нар оролцох аж.
Үүнээс гадна мастер тогооч нарын олон төрлийн онцгой хоол, усан гулгуур, хөөсөн бассейн, наран шарлага, усан завь, нисдэг онгоц, paintball, хүн чавх, элсний волейбол, морин аялал, цаа бугын аялал, цаатан ахуйтай танилцах, дугуй, мото аяллуудыг ч байгаа юм.
24tsag.mn
Сэтгэгдэл (1)