МЗЭ-ийн салбар, УБТЗ-ын дэргэдэх Утга зохиолын нэгдлээс "Ган зам" сонинтой хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Ган үзэг-2016" яруу найргийн наадам болох гэж байна. Энэхүү наадам нь эх сайхан монгол хэл, уран яруу найргаараа дамжуулан эх орон, төмөр замын аж амьдралыг хойч үедээ таниулан сурталчилах зорилготой билээ.
Яруу найрагчид эх орон, төмөр зам, чөлөөт гэсэн сэдэвтэй гурван шүлгээр оролцох боломжтой юм. Наадам өнөөдөр 18.00 цагаас Соёлын ордонд болно.