Монгол Улсад анх удаа болж буй сонирхогчдын сүмо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 23 орны сүмочид өрсөлдөж байна.
Сонирхогчдын ДАШТ багийн болон ганцаарчилсан ангилалд болж буй бөгөөд эрэгтэйчүүдийн багийн тэмцээнд ОХУ, Гүрж, АНУ, Герман, Польш, Украин, Япон, Монгол зэрэг 18 орны баг өрсөлдлөө. Өчигдрийн тэмцээнд ОХУ-ын сүмочид манай багийг 3:0-оор хожин түрүүг авсан юм.
Ийнхүү эрэгтэйчүүдийн багийн тэмцээнд ОХУ-ын баг түрүүлсэн бол Монголын сумочид мөнгө, Украин, Японы сумочид хүрэл медаль хүртлээ.
Өнөөдөр залуучуудын ДАШТ болон Азийн АШТ явагдаж байна. Яг одоо Тайландын бөх манай тамирчин Ундрахзаяатай барилдаж байна. Тэмцээн өнөөдөр өндөрлөж, дэлхийн аваргууд тодорно.
Сэтгэгдэл (2)