Өнөөдөр МУГЖ Ж.Алтанцэцэгийн төрсөн өдөр тохиож байна. Гэвч тэрээр төрсөн өдрийн баяраа нэг өдрөөр хойшлуулж 8 сарын 1-ний өдөр төрлөх Налайх хотынхоо хүүхэд багачуудтай хамт тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ. Төрсөн өдрөөрөө өөрөө баярлахаас илүүтэй хүүхэд багачуудад баяр хөөр бэлэглэхийг зорьсон нь энэ аж. Налайх дүүргийн 10 шар хэмээн байрнуудын дунд орших тоглоомын талбайд хүүхэд насаа үдсэн гавъяат маань яг одоо багын дурсамжит тогломын талбайгаа тохижуулж байна. "Хүүхэд насны дурсамж" хэмээн нэрлэгдэж олон сайхан тоглоомоор баяжигдсан тус тоглоомын талбайн нээлт маргааш болох юм.
Дуучин Ж.Алтанцэцэгийн хувьд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр хүмүүнлэгийн ажил хийдэг уламжлалтай бөгөөд монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа төлөө маш олон ажлыг зохион байгуулж байсан билээ.
Сэтгэгдэл (8)