Өнгөрөгч зургадугаар сарын сүүлээр 1965 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш энэ сар гарсаар эрчимтэй өссөөр байна.
Өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 2080-2081 төгрөгөөр арилжиж байна. Харин “Найман шарга” валютын зах дээр нэг ам.доллар 2078 төгрөгтэй тэнцэж байна. Цаашид долларын ханш буурах төлөв харагдахгүй байгааг эдийн засагчдын зүгээс хэлж байгаа ба ам.долларын ханшийг тогтворжуулах эдийн засгийн урт хугацааны бодлого хэрэгтэй хэмээн онцолж байна.
Сэтгэгдэл (2)