Долдугаар сар гарснаас хойш ам.долларын ханш эрчимтэй өссөөр байна.
Өнөөдрийн Монголбанкны ханшаар ам.долларыг 1048 төгрөгөөр худалдан авч, 1049 төг 30 мөнгөөр арилжиж байна. Одоогоос яг нэг сарын өмнө ам.долларын ханш 1980 төгрөгтэй тэнцэж байсан ба өнөөдрийн ханшаас даруй 60 төгрөгөөр хямд байжээ. Өнгөрөгч зургадугаар сард ам.долларын ханш тогтмол бууралттай байсан боловч 7-р сар гарснаас хойш ам.долларын ханш хоногт дунджаар 0.9-9 төгрөгөөр нэмэгдсээр байна. Тиймээс иргэдийн дунд байсан ам.долларын ханш тогтворжих нь гэсэн хүлээлт талаар болж байна.