Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1989.55-1992.50 төгрөгийн ханшаар 5.0 сая ам.доллар, 312.30-312.75 төгрөгийн ханшаар 9.1 сая юань худалдан авах, мөн 312.98-313.00 төгрөгийн ханшаар 12.0 сая юань худалдах санал тус тус ирүүлсэн байна. Харин Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй аж.
Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 25.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн, 14.3 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 30 сая юанийн своп хэлцлийн санал тус тус ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.