Ашигт малтмалын зарим бүтээгдэхүүний үний хэт өсөлт буюу супирцикл дууссан учраас эдийн засгийн макро түвшинд “Шинэ тэнцвэр”-ийн бодлого хэрэгжүүлэх болсон гэж Монгол банк үзэж байгаа аж. Мөнгөний хатуу бодлого баримталсны үр дүнд арилжааны банкуудын зээл 2015 онд таван хувиар буурчээ. Үүнээс гадна өнгөрсөн онд импортын хэмжээ 30 хувиар буурчээ. “Шинэ тэнцвэр”-ийн хүрээнд дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, боловсруулах салбарыг хөгжүүлж, импортыг нэмэгдүүлэх зорилго тавьж байгаа учраас 13 хувьд хүрээд байгаа бодлогын хүүгээ 2016 онд бууруулна гэж Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал УИХ-ын чуулганд мэдээлэл хийхдээ мэдэгджээ. Гэхдээ хувийн хэвшлийн салбартаа бодит дэмжлэг үзүүлэхийн тулд 2016 оны төсвийг алдагдалгүй батлах ёстой гэж Монгол банк дүгнэсэн байна.
Сэтгэгдэл (2)