Монголбанкнаас хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлснээс хойш Ипотекийн орон сууцны 2.8 их наяд төгрөгийн зээлээр 4.8 их наяд төгрөгийн орон сууц сүүлийн хоёр жилийн дотор борлогджээ.
Энэ талаар Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал "Ипотекийн зээлд одоогоор 80 мянга гаруй өрх хамрагдсан. 80 мянган хүн сар бүр 30 тэрбум төгрөг хуримтлуулж байна. Жилдээ 400 орчим тэрбум төгрөг. Найман хувийн моргейж дээр муу зээлийн хувь 0.1 хувьтай байгаа. Тэгэхээр маш сайн зээл гэсэн үг. Цаашдаа иргэдийн ипотекийн хуримтлал нэмэгдэнэ” хэмээн ярьжээ.
Сэтгэгдэл (4)