ТӨСӨВ
2016 оны Төсвийн тодотголыг удахгүй хэлэлцэх гэж байна. 2016 оны төсвийн хуулийн төслийг боловсруулахдаа зардлыг хэмнэх бодлого барина гэж Сангийн сайд Б.Болор хэлсэн. Тодруулбал, Төрийн албан хаагчдын цалинг 10-30 хувиар хасахаас гадна орон тооны цомхотгол хийх, агентлагуудыг татан буулгаж, нэгтгэх гэх мэт олон өөрчлөлтүүдийг ирэх оны төсвөөр хийхээр байгаа юм. Энэ нь олон нийтийн дургүйцлийг хүргээд буй.
Тэгвэл ирэх оны төсвийн талаар туршлагатай эдийн засагч гэгддэг УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан ингэж ярьжээ.
Тэрбээр энэ талаар “Онолын хувьд, төсөв хүндрэхэд эхний ээлжинд хөрөнгө оруулалтаа багасгаж, дараа нь урсгал зардлаа хэмнэдэг. Бүр болохоо байж тартагтаа тулсан үед нийгмийн хамгаалал, цалин, тэтгэвэр рүү ордог. Байдал нэгэнт ийм болсон учраас Засгийн газар зөв ч алхам хийчихэв үү дээ гэж бодож байна. Хямралтай байна гэдгийг бодлоно гаргагчдад мэдрүүлье гэдэг үүднээс ийм санал оруулж ирлээ. Энэ зөв дохио байх. Дэмжихээс өөр аргагүй. Хямралыг алдаагаа засах боломж болгон ашиглах юмсан гэж бодож байна. Төр, засгийн байгууллагын бүтэц хэт данхар, давхардал ихтэй байгаа нь үнэн. Улс төрийн хүчнүүд, бүр цаашилбал улстөрчдөд зориулж төр, засгийн бүтэц бий болгосон нь ч үнэн. Үүнийгээ одоо засаад авах хэрэгтэй. Төрийн албан хаагчийн тоо 200 мянгад хүрлээ гээд шуугиад байна. Гэтэл үүн дотор маш олон үйлчилгээний албан хаагч бий. Үүнийгээ зөв ангилаад харагдсан. Төрийн захиргааны албан хаагчдын цалинг бууруулъя гэсэн ч үйлчилгээний албан хаагчдын цалинг бууруулахгүй. Сайн гэж хэлээгүй шүү. Анхаарч үзэх асууцал ч дотор нь нэлээд байна. Үүнд Төсвийн байнгын хороо нэлээд нухадтай ажиллана” гэжээ.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (7)