Орон нутгийн өмчит "Тавантолгой" ХК-ийн нүүрс борлуулах гурван цэг Өмнөговь аймагт ажиллаж эхэллээ. Энэ жил тус компани борлуулалтын цэгүүдээрээ нэг тонн нүүрсээ 27.500 төгрөгөөр зарж байгаа бол уурхайн аман даэрээс нь очиж авбал 16.500 төгрөгөөр өгч байгаа аж. Ноднин нэг тонн нүүрсээ борлуулалтын цэгүүдээрээ 16.000, уурхайн амнаас 8.000 төгрөгөөр худалдаж байсан бол энэ жил 8.500-11.500 төгрөгөөр нэмсэн юм байна.