Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1990.20-1995.71 төгрөгийн ханшаар 3.95 сая ам.доллар, 311.16-313.05 төгрөгийн ханшаар 64.6 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк ам.доллар худалдан авах саналыг 100 хувь биелүүлж, 3.95 сая ам.долларыг 1990.20 төгрөгийн хаалтын ханшаар, 46.0 сая юанийг 312.15 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлэв.
2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 62.5 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн санал ирүүлсэн бөгөөд Монголбанк саналыг 100 хувь биелүүлэв.
Сэтгэгдэл (1)