Монголбанк өнөөдөр хуваарь ёсоор гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа.
Дуудлага худалдаагаар банкууд 1991.10-1997.11 төгрөгийн ханшаар 15.3 сая ам.доллар, 310.60-313.02 төгрөгийн ханшаар 50.65 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна.
Харин Монголбанк 12.4 сая ам.долларыг 1994.00 төгрөгийн хаалтын ханшаар, 21.0 сая юанийг 311.51 төгрөгийн хаалтын ханшаар банкуудад нийлүүлжээ.