Азийн хөгжлийн банк Монгол Улсын энэ оны ДНБ-ий өсөлтийн таамгийг 2.3 хувь болгон бууруулжээ. Ган болж, ургадын хэмжээ буурсан нь үүнд голлон нөлөөлсөн байна. Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалт ирэх жилийн дунд үеэс эхлэх учраас 2016 онд ДНБ-ий өсөлт эргэн сэргэж, гурван хувьд хүрнэ хэмээн “Азийн хөгжлийн төлөв” тайланд дурджээ. Мөн тус тайланд өмнөх оны долдугаар сард 14.9 хувьд хүрсэн хэрэглээний үнийн индекс өнгөрсөн наймдугаар сарын байддаар 6.6-д хүрсэн нь мөнгөний боддогыг чангатгасны үр дүн гэж тэмдэглэсэн байна. Манай улсын ДНБ-ий өсөлт өмнөх онтой харьцуулахад энэ оны эхний хагаст гурван хувь болж буурсан нь “Азийн хөгжлийн төлөв” тайлан дахь жилийн өсөлтийн таамаглалтай дүйцсэн аж.
Оюутолгойн ил уурхайгаас олборлож буй зэсийн хүдэр, алт, мөн баяжмалын үйлдвэрлэл нэмэгдэж буй нь урд хөршийн эдийн засгийн өсөлтийн удаашралын Монгол Улсад үзүүлэх сөрөг нөлөөг зөөллөхийн сацуу үйлдвэрлэлийн салбар тогтвортой байхад түлхэц болсон гэнэ.