Өнөөдөр Монгол Японы төвд болох Орос Монгол Хятад 3 улсын “Эдийн засгийн коридор” чуулганаар хамгийн чухал асуудлаа хэлэлцэж шийдвэр гаргана.
Үүнд:
- “Нэг бүс-нэг зам”-ын төслийг хамтран хэрэгжүүлснээр Хятад, Монгол, Орос гурван улсад харилцан ашигтай болох нь
- Монгол-Орос-Хятад гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа
- Орос-Монгол-Хятадын эдийн засгийн гурамсан харилцааны дэд бүтцийг хорших боломж ба Орос улсад тулгарч болох сорилт
- Тээвэр-ложистикийн хөгжлийн системийн хэтийн стратеги: Улаан-Үүд-Улаанбаатар- Эрээн
- Монгол, Орос, Хятад гурван улсын эдийн засгийн хонгил байгуулах боломж: “Талын зам” ба “Торгоны зам”-ыг уялдуулах нь
- Гурван орны эдийн засгийн коридорыг хөгжүүлэхэд соёл болон соёлын харилцааны хүчин зүйлд түшиглэх нь
- Орос, Монгол, Хятадын эдийн засгийн коридор нь еврази дахь олон талт харилцааны загвар болох нь
- Хөдөө аж ахуйн шинжлэх ухаан, технологийн ололт ба хамтын ажиллагааны боломжууд.
- Байгал нуурын бүсийн байгаль орчинд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл
- ОХУ-ын бүс нутгууд дахь «ногоон эдийн засаг»: асуудал, хэтийн төлөв байдал
- “Монгол Улсын гадаад худалдаан дахь махны экспорт: Орос, Хятадын зах зээлийн боломж” зэрэг болно.
17:00 цагаас гурван улсын анхдугаар чуулганы хаалтын мэдээллийг хийх юм байна.
Сэтгэгдэл (6)