Үл хөдлөх хөрөнгийн "Тэнхлэг зууч" компани өнөөдөр Монголбанкны төв байранд ээлжит мэдээлэл хийж, орон сууцны 2015 оны 8 дугаар сарын үнийн индекс 1.117-тай гарсныг зарлалаа. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.08 хувиар буурсан үзүүлэлт юм байна. Судалгаагаар ОСҮИ наймдугаар сард 11.7 хувьтай гарсан байна. Энэ нь өмнөх сараас 0.5 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үетэй харьцуулахад -6.05 хувь, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12 сарын өмнөхтэй харьцуулахад -10.08 хувиар буурчээ. Шинэ орон сууцны үнийн индекс 22.8 хувьтай гарсан байна.
Энэ нь өмнөх сараас -1.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин оны эхэн үеэс -3.09 хувь, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал -4.35 хувиар буурсан үзүүлэлт аж.
Харин хуучин орон сууцны үнийн индекс суурь үеэс 5.4 хувьтай гарч, өмнөх сараас -0.9 хувиар, оны эхэн үеэс -9.3, өнгөрсөн оны мөн үеэс -13.9 хувиар тус, тус буурчээ.
Үнийн индексийг харуулсан график
Сэтгэгдэл (13)