Монгол улсын өр өдрөөс өдөрт нэмэгдсээр. Яг өнөөдрийн байдлаар манай улсын гадаад өр 21 тэрбум 673 сая ам.доллар байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.8 тэрбум ам.доллараар өссөн үзүүлэлт болохыг Монголбанкнаас гаргасан статистикаас харж болох юм. Нэг жилийн хугацаанд Төв банкны гадаад өр хамгийн ихээр буюу 811 сая ам.доллараар нэмэгдэж, 1.8 тэрбум ам.доллараас давжээ.
Нэг жилийн хугацаанд Төв банкны гадаад өр хамгийн ихээр буюу 811 сая ам.доллараар нэмэгдэж, 1.8 тэрбум ам.доллараас давжээ.
Хятадын Ардын банктай байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн үр дүнд Монголбанкны богино хугацаат гадаад өр эрчимтэй тэлж буйг мэргэжилтнүүд тайлбарладаг.
Тэгвэл Монгол Улсын гадаад өр энэ оны нэгдүгээр улирлынхтай харьцуулахад 777 сая ам.доллараар өссөн байна. Худалдаа хөгжлийн банк өнгөрсөн тавдугаар сард 500 сая ам.долларын бонд, Засгийн газар өнгөрсөн зургаадугаар сард нэг тэрбум юанийн дим сам бонд гаргасан нь үүнд нөлөөлжээ.
Үүнээс гадна төсвийн орлого 580 тэрбум төгрөгөөр тасраад байгаа талаар Сангийн сайдын түр орлон гүйцэтгэгч, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт мэдээлсэн.
Эдийн засагт улаан гэрэл асаад удаж байгаа учраас төсвийн тодотголыг яаралтай хийх шаардлагатай гэж буй. Түүний хэлж буйгаар намрын ээлжит чуулган эхлэнгүүт төсөвт тодотгол хийх юм байна.
Т.Сар
Сэтгэгдэл (5)