Энэ онд хувьчлах төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн жагсаалт албан ёсоор батлагджээ. Тухайлбал, Хөрөнгийн биржээр дамжуулан Дулааны цахилгааны станцуудын 30 хувийг олон нийтэд арилжиж, 70 хувийг төрийн мэдэлд үлдээх юм байна.
Харин “Шивээ Овоо”, “Багануур” ХК-ийн нүүрсний уурхайн 51 хувийг төрийн эзэмшилд үлдээхээр шийдсэн бол “Оргил” рашаан сувилал, Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг 100 хувь хувийн өмчид шилжүүлэхээр шийджээ. Мөн Кино урлагийн дээд сургуулийн 51 хувь, Хөдөө аж ахуйн биржийн 34 хувь, “Монгол шуудан” компанийн 66 хувийг төрийн эзэмшилд авч, үлдсэнийг нь хувьчилна.