Монгол Улсын нэр бүхий компаниудад хөрөнгө оруулалт хийснийхээ төлөө нэр хүндээ алдаж, хохирсон гэх БНТУ-ын хоёр компанийн өмгөөлөгч Б.Оюунбилэг сэтгүүлчдэд хандсан юм. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн "Түмэн амгалан" төсөл хэрэгжүүлэгч, Монгол, Туркийн хамтарсан “Грандлайн" ХХК-ийн хууль бус үйлдэл, “Бишрэлт” грүппэд үйлдвэрийн тоног төхөөрөмж нийлүүлээд, төлбөрөө бүрэн барагдуулж чадаагүй “Сарэм макина” ХХК-ийн асуудлаас болж БНТУ-ын тал гомдолтой байгаа аж.
БШУ-ын “Сарэм макина” компани Монголын “Бишрэлт” грүпптэй хийсэн хэлэлцээрийн дагуу худалдах, худалдан авах гэрээ байгуулсан юм. Гэрээнд зааснаар “Бишрэлт" грүппийн “Юнико” ХХК-д 1.810 сая еврогийн үнэ бүхий хуванцар хоолой, холбох хэрэгслийн үйлдвэрийн тоног төхөөрөмж, дагалдах хэрэгсэл нийлүүлэн, угсралт, туршилтыг хийж, харилцан гарын үсэг бүхий актаар хүлээлгэн өгсөн юм байна. Гэтэл нийт үнийн дүнгээс 800 мянган еврог нь төлөөгүй. Үндэслэлгүй шалтаг тоочин, дарамт шахалт үзүүлсээр байгаад төлөөгүй үлдсэн еврогоо 500 мянган ам.доллар болгохоор гэрээндээ өөрчлөлт оруулсан ч, түүнийгээ одоо болтол төлөөгүй байгааг өмгөөлөгч Б.Оюунбилэг онцоллоо.
Д.Дуулим
Сэтгэгдэл (8)