Монголын ипотекийн корпорац (МИК) зургаа дахь удаагаа хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах гэж байна. Энэ удаа 261 тэрбум төгрөгийн хөрөнгөөр баталгаажсан бонд гаргана. Хамрагдах хүмүүсийн тоо өмнөхөөс цөөрөөгүй. Нэг иргэнд ногдох дундаж зээлийн хэмжээ 42 сая төгрөг байгаа. Бондын хугацаа нь 20 жил. Нийт үнэт цаасны 90 хувь нь давуу эрхтэй, 10 хувь нь энгийн. Албаныхан бонд гаргах зөвшөөрлөө энэ сарын 3-ны өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос авч, маргааш (өнөөдөр) гэрээг үзэглэн, гүйлгээ хийхээр бэлтгэж байгаа аж.